ХЭЛТЭС, АЛБА

ЗАХИРГАА, АЖ АХУЙН ХЭЛТЭС

  • Музейн чиглэлээр төрийн  үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх;
  • Нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжин удирдлагаар хангах;
  • Музейн аюулгүй байдал, хамгаалалт, галын дохиолол, дотоод сүлжээ зэрэг үйл ажиллагааг явуулах;
  • Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, техник, тоног төхөөрөмж, өрөө тасалгаагаар хангах;
  • Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулах;
  • Төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн тогтоосон хугацаанд тайлагнах;
  • Эд хөрөнгө, бараа материалын  нийлүүлэлт, хадгалалт, ашиглалтад хяналт тавих;
  • Архив, бичиг хэргийн ажлыг холбогдох хууль, дүрэм, журманд нийцүүлэн явуулах;
  • Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх;
  • Иргэдэд хүрэх соёлын үйлчилгээг цахимжуулах, соёлын үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэх ажлыг удирдлагаар хангах;

Хэлтсийн дарга: Т.Дашбатмайл хаяг……………………………..

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

  • Музейн сан хөмрөгийг монгол оронд тархсан ургамал, шавж, хоёр нутагтан мөлхөгч, шувуу, хөхтөн амьтны зүйлүүд, эртний сээр нуруутан ба сээр нуруугүйтэн амьтан ургамлын олдвор, геологийн эрдэс чулуулгаар баяжуулах;
  • Музейн сан хөмрөгийг баяжуулах хээрийн хайгуул судалгааны ажлыг тогтмол зохион байгуулах;
  • Хээрийн хайгуулаар цуглуулсан дээж, цуглуулгыг боловсруулах, шинжлэх ухааны ангилалзүйн дагуу зүйлийн түвшинд хүртэл тодорхойлж, сан хөмрөгт хүлээлгэн өгөх;
  • Музейн сан хөмрөг дэх цуглуулгын бүртгэл, мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний тодорхойлолтыг бичих, сан хөмрөгийг цуглуулгын бодлогыг төлөвлөх;
  • Музейн сан хөмрөг дэх үзмэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээллээр баяжуулан олон нийтэд сурталчлах, таниулах;
  • Дотоод гадаадын байгууллага, судлаачидтай хамтран судалгаа хийх, бүтээл гаргах;

 Хэлтсийн дарга: Т.Тодгэрэлмайл хаяг……………………………..

 

БОЛОВСРОЛ, МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС

  • Музейн маркетингийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
  • Байгууллагын албан ёсны цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Дотоод, гадаадын ижил үйл ажиллагааны чиглэлтэй байгууллага, музейтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эргэлтэнд оруулах;
  • Боловсрол, аргазүйн сургалт явуулах;

Хэлтсийн дарга: О.Соронзонболдмайл хаяг……………………………..

 

БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

  • Музейн сан хөмрөгийн үзмэрийг музей эзэмших эрхийг холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүртгэн баримтжуулж, баталгаажуулах
  • Музейн сан хөмрөгийн үзмэрийн баяжилт, гадаад дотоод шилжилт хөдөлгөөн болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу цахим ба цаасан хэлбэрээр бүртгэн баримтжуулах, түүнтэй холбогдох мэдээлэл, тайланг шат шатны дээд байгууллагад үнэн зөв мэдээлэх
  • Байгууллагын дэргэд бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах түүнийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах
  • Байгалийн түүхийн музейн үндсэн зорилтыг биелүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг урьдчилан харж хяналт шалгалт явуулсны үндсэн дээр дүгнэлт зөвлөмж гаргаж түүний хэрэгжилтэд хяналт явуулах

Хэлтсийн дарга: М.Түмэндэмбэрэлмайл хаяг…………………

 

САН ХӨМРӨГИЙН ХЭЛТЭС

  • Сан хөмрөгийн үзмэрийг стандартын дагуу төрөлжүүлэн байршуулж, хадгалж хамгаалах
  • Сан хөмрөгийн өрөөнд үзмэр хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх
  • Үзмэрийг холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд шилжилт хөдөлгөөнд оруулах

 

ҮЗҮҮЛЛЭГ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХЭЛТЭС

  • Музейн үзмэр, үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн үйл ажиллагааг музейн зорилго, зорилтод нийцүүлэн хууль, дүрэм, журмын хүрээнд удирдан зохион байгуулна.
  • Музейн үзмэр, үзүүллэг, үзэсгэлэн дэглэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх
  • Музейн үзмэр, үзүүллэг, үзэсгэлэнгээр олон нийтэд үйлчлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Музейн үзмэрүүдийг цуглуулахдаа гарал үүслийг бичиж баримтыг үндэслэн үзмэр үзүүлэг, үзэсгэлэнг дэглэнэ.

Хэлтсийн дарга: Н.Жавзмаа, майл хаяг……………………………..