ЗОРИЛТ

Алсын хараа

Дэлхийн жишигт нийцсэн байгалийн  шинжлэх ухааны музейн загвар,  үйл ажиллагааг Монголд бий болгоно.

Эрхэм зорилго

Монгол орны байгалийн өв соёлыг өнөөгийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэглэж,  хадгалан хамгаалж, судлан шинжилж, уламжлуулан үлдээхийн зэрэгцээ  эх дэлхийгээ таних боломжийг бүрдүүлэн байгалийг хайрлах хамгаалах ,зохицон амьдрах үзлийг олон нийтэд төлөвшүүлэх, музейг нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэх нэг  хүч болгон хөгжүүлэхэд оршино.

Зорилтууд

  1. Орчин үеийн музейн нийгэмд нөлөөлөх нөлөөлөл, үйл ажиллагааны цар хүрээг бүрэн хэрэгжүүлж чадахуйц олон улсын стандартын шаардлага хангасан барилга байгууламжтай  болох
  2. Музейн үзмэр үзүүллэгийг бэлтгэх  бүхий л арга замуудад дэвшилтэт шинэлэг арга технологийг нэвтрүүлэн ажиллах
  3. Сан хөмрөгийг баяжуулах биологийн олон янз байдал, зүйлийн бүрдлийг бүрдүүлэх хүрээнд  хээрийн хайгуул судалгааны ажлыг тогтмол явуулах, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үзмэр цуглуулах тал дээр хувь хүн албан байгууллагын дэмжлэг авах
  4. Байгалийн өв, уламжлалт соёл, ховор үзмэрүүд, судалгааны материалыг бүртгэн баталгаажуулах, цахим бүртгэлийг тогтмолжуулах
  5. Сан хөмрөгийн хамгаалалтыг сайжруулах, стандарт шаардлагуудыг олон улсын   жишигт нийцүүлэх. Цуглуулгыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах
  6. Үзэгчдийг байршил, зорилго, нэвтрэх арга замаас үл хамааран өндөр чанартай мэдээллээр тасралтгүй түгээх, харилцааны бүхий л арга хэрэгслийг ашиглан музейн үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлан таниулж, үзэгчдийг музейн үйл ажиллагаанд татан оролцуулах
  7. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж судалгааны хүчирхэг баг, чадварлаг хамт олныг  бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
  8. Үзэгчдийг үзмэр үзэх таатай орчныг бүрдүүлэх, үзмэр дэглэх болон үйлчилгээний шинэлэг хандлагыг нэвтрүүлэх
  9. Байгалийн болон биологийн төрөл зүйлийн өвөрмөц онцлогийг дэлхийд таниулах, эко-аялал жуулчлалтай холбох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх
  10. Улс, орон нутгийн музейнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах
  11. Цуглуулга боловсруулах лабораторийн /чихмэл хийх, сэргээн засах/ хүчин чадлыг хүртээмжтэй болгох
  12. Төрийн захиргааны төв байгууллагуудын дэмжлэг туслалцааг өргөн авч ашиглах

Эрхэмлэн дээдлэх зүйлс

  • Тэгш байдал, шударга ёсны зарчим
  • Ажлын болон түншлэлийн сайн харилцаа итгэл, хүндэтгэл
  • Үзэгчдэд чиглэсэн үйлчилгээ
  • Нээлттэй, ил тод байх зарчим
  • Удирдлагын манлайлал
  • Мэргэшсэн, тогтвортой төрийн алба, мэдлэг чадвартай төрийн үйлчилгээний албан хаагч
  • Шинийг санаачлан, үргэлж сайжруулан, шинийг туршин нэвтрүүлж байх,
  • Төсвийн байгууллагын хөгжил, түүний үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө, хөгжил, дэвшил