ТҮР ҮЗЭСГЭЛЭН

 ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН ҮЗЭСГЭЛЭН. Дорноговь аймагт 2020 он

ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН ҮЗЭСГЭЛЭН. Төв аймгийн музейтэй хамтран нүүдлийн үзэсгэлэнг  2019 он

АГНУУРЫН АМЬТДЫН ШИЛДЭГ ОЛДВОР. Ан агнуурын музейтэй хамтран 4 удаа үзэсгэлэн зохион байгуулсан.

НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН. Булган аймгийн музейд “Тив тивийн сонирхолтой амьтад” нэрээр 2016, 2018 онд дэглэгдсэн.

  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейд “Байгалийн түүхийн музейн сор үзмэрүүд” 2016 он
  • Орхон аймгийн музейд “Тив тивийн сонирхолтой амьтад” нэрээр 2016 он
  • Дархан-Уул аймгийн музейд “Байгалийн түүхийн музейн сор үзмэрүүд” 2015 он
  • Хэнтий аймгийн музейд “Байгалийн үзмэр” 2007 он
  • Дархан, Эрдэнэт хотуудын музейд “Байгалийн үзмэр” 2004 он
  • Өмнөговь, Дундговь аймгийн музейд “Байгалийн үзмэр” 2003 он

НУУРЫН ЭЗЭД. Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв дээр 2016 он

МОНГОЛЫН ЗЭРЛЭГ АМЬТАД. ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторитой хамтран музейн үзэсгэлэнгийн танхимд 2008 он

МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАД. Дархан хотын музей 2013 он

МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БАЯЛАГ. ШУА-ын Палеонтологи геологийн хүрээлэн, ШУТИС-ийн “Эрдэс баялаг” музейтэй хамтран, Монгол хотхонд 2016 он

МОНГОЛ МОРИНЫ ТҮҮХ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баярыг тохиолдуулан Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн музейнүүдтэй хамтран 2007 он

МОНГОЛ ОРОНД ТАРХСАН ШУЛУУН ДАЛАВЧТАН. “Монгол орны бэлчээрийн шулуун далавчтан шавьж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр бэлчээрийн шулуун далавчтан шавьжийн байгаль ба нийгэмд үзүүлэх нөлөөг сурталчлан таниулах зорилгоор музейн үзэсгэлэнгийн танхимд 2007 он

МОНГОЛ ТАРВАГА. “Монгол тарвага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монгол орны тал хээр, уулын хээрийн экосистемийн түлхүүр зүйл болох монгол тарваганы биеийн гадаад бүтэц, зан төрх, амьдралын онцлогийг таниулах зорилгоор тарваганы цуглуулгуудыг (чихмэл) “Соён” студийн гэрэл зурагчин Л. Мөнхөөгийн авсан фото зургуудын хамт музейн үзэсгэлэнгийн танхимд 2010 он

ОЙТ ХЭЭРИЙН ЖИЖИГ ХӨХТӨН АМЬТАН, ШУВУУД. Монгол орны байгаль, цаг уур, ан амьтан, усны нөөц, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилгоор Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв дээр 2013 он

СОЛОНГОС ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ. Монгол улс,  БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулан, Солонгос орны ургамлын аймаг, ургамалжилтын онцлогийг таниулах зорилгоор музейн үзэсгэлэнгийн танхимд 2010 он

ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГ. Тасалгааны цэцгийг тарьж ургуулах арга аргачлалыг заах, цэцэгчид харилцан туршлага солилцох, тасалгааны цэцгийн зүйлийн бүрдлийг олшруулах зорилгоор МУИС-ийн Экологи Боловсролын төв, МУИС-ийн Биологи Биотехнологийн Сургуулийн Ургамал судлалын тэнхим, Цээнийн төгөл ТББ зэрэг албан байгууллага болон хувь хүмүүстэй  хамтран 2003 – 2012 он

ХАЙРСАН ДАЛАВЧИТ ШАВЖИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ.  Монгол болон дулаан оронд тархсан хайрсан далавчит шавьжийн зүйлүүдийн онцлог, хоорондын ялгааг таниулах зорилгоор музейн үзэсгэлэнгийн танхимд 2011 он

ХУРЫН ЧУУЛГАН. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан хар хурын орооны үеийн чуулганыг үзүүлэх зорилгоор музейн үзэсгэлэнгийн танхимд 2009 он

ЭКОЛОГИЙН ДАЙНЫ ЗУРАГЛАЛУУД. Хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр байгалийн баялаг, агаар, хөрс, ус бохирдон доройтож байгааг таниулах зорилгоор музейн үзэсгэлэнгийн танхимд “Ногоон суваг” студитэй хамтран 2010 он

ЭРДЭС БАЯЛАГ, ТҮҮНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН. МУИС-ийн Газарзүй геологийн сургууль, ШУТИС-ийн Геологийн сургууль болон “Хар сувд” чулууны төрөлжсөн дэлгүүртэй хамтран музейн үзэсгэлэнгийн танхимд 2010 он

ИкЭбанагийн гайхамшиг. Япон улсын Элчин сайдын яам, Монгол-Японы төв, Монголын Икэбанагийн холбоотой хамтран Японы эртний уламжлалт цэцгээр урлаг хийх соёлыг монголчуудад сурталчлах зорилгоор музейн үзэсгэлэнгийн танхимд 2005, 2006, 2008 он

Гадаад үзэсгэлэн

МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГ. Монгол орны байгалийн баялгийг сурталчлах зорилгоор Япон улсын Тоёоко хотод Япон-Монголын угсаатны зүй музей дээр 2010 он

МОНГОЛ ОРНЫ ХЭЭРИЙН АМЬТАД. Япон улсын Азабу Их сургууль дээр 2009 он

Талын нүүдэлчин. БНСУ-ын Хуасонг хот, Даежон хотод 2006 он

ЧИНГИС ХААН БА ТҮҮНИЙ ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД. ХБНГУ-ын Бонн хотод 2005 – 2007 оны

ЭКСПО-2012 ЁСҮ. БНСУ-ын Ёсү хотод 2012 оны 5-р сарын 12-наас 8-р сарын 12 хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан Олон улсын үзэсгэлэн

МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БАЯЛАГ. 2017 – 2018 он БНСУ Дэжон, Бусан, Тэгү, Гванжу хотуудад зохион байгуулагдсан.