Соёлын сайд Ч.Номин Байгалийн түүхийн музейн засварын явцтай танилцав.
2022-10-20
Лениний музей бол анх Соёлын яамны захиалгаар музейн зориулалтаар баригдсан үндэсний өвөрмөц хэв маяг бүхий архитектурын дурсгалт барилга. Тийм ч учраас 2023 онд бүрэн хэмжээнд засварлах зураг төслийг боловсруулж, эх төрхийг алдагдуулахгүйгээр засварын ажлыг хийхээр төлөвлөж байна.
     Харин өнөөдрийн байдлаар музейн гурван давхарт урсгал засварын ажил хийгдэж байгаа юм. Музейн дотор гэлтгүй музейн гадна тохижилт, барилгатай залгаа үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газартай холбогдох асуудлыг судалж, үндэсний хэв маяг бүхий архитектурын барилгын өнгө үзэмж, харагдах байдлыг сайжруулах, барилгын өөрийн орон зайг хамгаалахад анхааран ажиллаж байна.
# Сэдвүүд
мэдээ