БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН

“ЦЭРДИЙН ГАЛАВЫН ГАЙХАМШИГ” ТАНХИМ
Т.Батаар болон Цэрдийн үед холбогдох палеонтологийн олдворуудыг 3 хэмжээст өвөрмөц шийдлээр дэглэн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

“ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН” ТАНХИМ
Тус эринийг үлэг гүрвэлийн эрин гэж нэрлэх нь бий.   Энэ танхимд мезозойн эринд хамаарагдах гурван галавт амьдарч байсан эртний үлэг гүрвэл тэдгээрийн төрөл зүйл харуулсан танхим юм.

“ЭРТ ТӨРМӨЛИЙН ЭРИН” ТАНХИМ
Эрт төрмөлийн эрин үзмэр үзүүллэгийн танхимд Монгол орны өргөн уудам нутагт эртний амьтан, ургамлын үүсэл, тэдгээрийн түүхэн хөгжлийн ор мөр чулуужин үлдсэн үзмэрүүдийг 324 м2 талбайд дэглэсэн.

“БАЙГАЛИЙН” ТАНХИМ
Байгалийн түүхийн музей нь Байгалийн танхимыг 2020 оны 1 сард ашиглалтад оруулсан. Байгалийн үзмэр үзүүллэгийн танхимд хөхтөн амьтан, шувуу, геологи, ургамал, шавжийн үзмэрүүдийн дээжийг  324 м2 талбайд дэглэсэн. Байгалийн танхимд 37 зүйлийн өндөр уул, уулын тайга, уулын ойт хээрийн бүслүүр, хуурай хээр, цөлөрхөг хээрийн бүсэд амьдардаг амьтдыг байгалийн бүс бүслүүрээр нь хуваан дэглэсэн. Мөн энэхүү танхимаас шувууны сан хөмрөгийн 11 баг 29 овогт багтах шувууд, шавжийн цуглуулга, ургамлын хатаадас /гирбар/ болон геологийн сан хөмрөгийн хосгүй үнэт зэрэглэлд хамаарах солир, ногоон хаш болон бусад эрдсүүдийг үзэх боломжтой.